
100 охин, 100 багшийг хиймэл оюунд сургах "AI for Women 100x100" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Дэлхий даяар хиймэл оюуны салбар хурдацтай хөгжиж байгаа ч эмэгтэйчүүдийн оролцоо 2018 оны байдлаар 22% байсан бол 2024 оны сүүл гэхэд ердөө 29%-д хүрсэн байна. Монголд ч энэ чиглэлээр суралцагчдын дийлэнх нь эрэгтэй, харин охидын оролцоо хангалтгүй хэвээр. Энэ тэгш бус байдлыг арилгаж, Монголын охид, эмэгтэйчүүдийг дэлхийн хиймэл оюуны хөгжилтэй мөр зэрэгцүүлэн бэлтгэх нь энэхүү хөтөлбөрийн гол зорилго юм